Театрын нээлт “Жизель” балетаар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.08-нд нийтлэгдсэн

Театрын нээлт “Жизель” балетаар эхэллээ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын 54 дэх улирлын нээлт өнөөдөр 10.08 А.Аданы “Жизель” балетаар эхэллээ. Уламжлал ёсоор сонгодог урлагийн шинэ улирлыг нээж буй "Жизель”-д ДБЭТ-ын гоцлооч Б.Саруул, Г.Батчимэг, Альбертэд О.Ганцоож, А.Эрдэнэболд нар тоглож байна.

“Жизель”-ийг “Ла Скала” театрын удирдаач Стефано Сальваторе удирдаж байгаа юм. Жил бүр тоглолтын хуваарьт багтдаг “Кармен”, “Хунт нуур” зэрэг дуурь, бүжгэн жүжгээс гадна “Гүнгэрийн гүнж” дуурь, “Айда” дуурь ч үзэгчдийн хүртээл болно.

УДБЭТ-ЫН УРАН БҮТЭЭЛЧИД 54 ДЭХ УЛИРАЛДАА 80 ГАРУЙ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Театрын хамт олон тоглолтын 54 дэх улиралдаа 80 гаруй тоглолт, мөн бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтарсан 30 гаруй тоглолт хийхээр төлөвлөж байна. Олон томоохон гадаад хамтын ажиллагаанаас гадна урын сангийн бүтээлүүдийн түүхэн ойнууд, Монгол улсад мэргэжлийн найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойг тэмдэглэж, шинэ залуу уран бүтээлчдийнхээ тоглолтыг хийхээс гадна хүүхдэд зориулсан тоглолтын хөтөлбөрийг багтаажээ.

“ЖИЗЕЛЬ”, “КАРМЕН”, “ХУНТ НУУР”-ТАЙ АРАВДУГААР САР

Аравдугаар сар сонгодогийн үзэгчдийн хувьд тааламжтай өдрүүд байх болно. Дуурийн театр аравдугаар сарын 08-нд “Жизель” балетаар нээлтээ хийснээр дараах бүжгэн жүжиг, дуурийг үзэгчдэдээ бэлэг болгон тайзнаа амилуулахаар болжээ.

  • Аравдугаар сарын 08-нд 17.00 цагаас А.Адан “Жизель” балет
  • Аравдугаар сарын 09-нд 17.00 цагаас А.Адан “Жизель” балет
  • Аравдугаар сарын 15-нд 17.00 цагаас Ж.Бизе “Кармен” дуурь
  • Аравдугаар сарын 16-нд 17.00 цагаас Ж.Бизе “Кармен” дуурь
  • Аравдугаар сарын 22-нд 17.00 цагаас Ц.Нацагдорж “Гүнгэрийн гүнж” дуурь
  • Аравдугаар сарын 23-нд 17.00 цагаас П.И.Чайковский “Хунт нуур” балет
  • Аравдугаар сарын 29-нд 17.00 цагаас Ж.Верди “Айда” дуурь
  • Аравдугаар сарын 30-нд 17.00 цагаас Ж.Верди “Айда” дуурь

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж