Өнөөдөр хаана юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хаана юу болох вэ?

Өнөөдөр хаана юу болохыг товчхон хүргэе.

10:00 цагт Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн санаалчилгаар “НҮБ”-ын “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэх юм. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, Улаанбаатар хотын засаг дарга С.Батболд, Эрдэнэт хотын засаг дарга Д.Батлут, Дархан хотын засаг дарга С.Насанбат болон бусад албаны хүн оролцоно.

10:00 цагт: ХХААХҮЯ, Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ хамтран “Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган" болон “Оролцооны баталгаажуулалтын олон улсын сургалт”-ыг 2016 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд “МҮХАҮТ”-ын хурлын зааланд зохион байгуулах тул өргөнөөр оролцоно уу.

11.00 цагт: СЭМҮТ-өөс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөрт зориулж “Сэтгэцийн болон сэтгэл зүйн анхны тусламжийг хүн бүрт” сэдвээр MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт: ЭЛЭГНИЙ ВИРҮСИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ сэдэвт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ уулзалт, зөвөлгөөнд урьж байна. Уулзалт МҮЭСТО-д болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж