БГД-ийн 43 дугаар байрт гал гарч, 14 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.10.10-нд нийтлэгдсэн

БГД-ийн 43 дугаар байрт гал гарч, 14 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

  • Монголын Хөрөнгийн бирж/МХБ/, “Оргил” рашаан сувилал, Төрийн банк, Монгол шуудан ТӨХК-иудыг ирэх онд хувьчлах саналыг Засгийн газар гаргасан билээ. Дээрх зургаан объектод багтсан Хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах эдийн засгийн тооцооллыг Сангийн яам гаргасан байна.

  • Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын сонгон шалгаруулалтад дөрвөн иргэн оролцож хамгийн өндөр оноо авсан Д.Баатарсайханыг өнгөрсөн ажлын өдрүүдэд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргад нэр дэвшүүлж, томилсон байна.

  • УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж, ирэх долоо хоногт УИХ, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргасан байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн лхагва гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Олонхын бүлэг орон нутгийн сонгууль өнгөртөл намрын чуулганыг түр хугацаагаар завсарлуулах мэдээлэл байна. Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэж байгаа үед чуулганыг завсарлуулах нь зохисгүй” гэдэг мэдэгдэл хийж байсан юм. Харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, завсарлуулахгүй байх шийдвэрт хүрсэн нь энэ бололтой. Гэхдээ баасан гаригт ямар ч ажлын хуваарьгүй байна. 

  • Өнөөдрөөс эхлэн 120 мянгатын автобусны буудал дахь зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилхээр болжээ.Чингисийн өргөн чөлөөний авто замын ачаалал ихссэнээр Энхтайваны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгаагаар тогтоогдсон байна.

  • Монгол Улсын экспорт ирэх онд 6.3 хувиар өсч, 4.2 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг Засгийн газар гаргаж, 2017 оны төсвийн төсөлд тусгажээ. Үүний нэг их наяд төгрөг нь уул уурхайн салбараас төвлөрнө гэж тооцсон байна. Ирэх онд уул уурхайн салбарын орлого өсөхөд “Оюутолгой”, “Тавантолгой”, “Гацуурт” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр нийт 195.1 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэхээр тооцсонтой холбоотой аж. Нийт экспортын 86 орчим хувийг түүхий эд, эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Харин уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос төсөвт төвлөрөх орлогын хувьд сүүлийн таван жилд дунджаар 23 хувьтай байсан бол 2016 онд 14 хувь болж буурчээ.

  • Өнгөрсөн баасан гаригийн 18:47 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхарт гал гарчээ. Гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид дуудлагын дагуу ажиллаж, богино хугацаанд галыг унтраан хордсон байж болзошгүй 4 сартайгаас 8 насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулсан байна.

  • Тод гэрэлд унтаж чадахгүй, хөлийн чимээ гарах төдийд сэрдэг, гүйцэтгэж амжаагүй ажлаа байн байн бодож, шаналдаг бол та аль хэдийн стресст орж, сэтгэцийн эмгэгээр өвдөж эхэлжээ. Монгол зургаан хүн тутмын нэг нь, дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болсон гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа байна. Мөн иргэдийн хөдөлмөрийн чадвараа алддаг өвчнүүдийн тав нь сэтгэцийн эмгэг болжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрын эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй болсон нь тогтоогджээ.

  • Өнгөрсөн баасан гаригт Татварын Ерөнхий газрын гадна тал буюу барилгын нүүрний хэсэгт 2-4 давхар хүртлээ шатаж, гал унтраагчид шуурхай ажиллан галыг нэг цагийн дотор унтраасан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж