Нигерийн төрийн эргэлт хийсэн хунтын лидерүүд теле эфирт гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Нигерийн төрийн эргэлт хийсэн хунтын лидерүүд теле эфирт гарлаа

Хоёрдугаар сарын 18-ны өдөр Нигерийн Ерөнхийлөгч Мамаду Танжуг (Mamadou
Tandja) буулгаж төрийн эргэлт хийсэн цэргийн хунтын удирдагч нь нисэхийн
хошууч (chef d"escadron) Салун Джибо (Salou Djibo) гэдэг хүн хэмээн
Agence France-Presse агентлаг мэдээлжээ. Өмнө нь цэргийн эргэлтийг
зохион байгуулагч нараас хэдэн хүн: хурандаа Гукои Абдулкарим (Goukoye
Abdoulkarim), хурандаа Дижибрилла Хима Хамидоу (Dijibrilla Hima
Hamidou)  ба Абдоулаи Адамоу Хароуна (Abdoulaye Adamou Harouna нар орон
нутгийн телевизээр гарцгаасан байв. Хамидоу ба Хароуна нар 1999 оны
эргэлтэд идэвхтэй оролцсон ба тэр үеэр хошууч Дауда Ванке (Daouda Wanke)
засгийн эрхэнд хагас жил байлаа. Тэр үеэр тус оронд шинэ Үндсэн хууль
батлагдан Ерөнхийлөгчийн сонгууль явагдан Мамаду Танжу ялсан билээ. 2009
оны наймдугаар сард Танжу Ерөнхийлөгчийн сонгогдох хугацааг хязгааргүй
болгосон олон нийтийн санал санал асуулга явуулсан жүжиг зохион
байгуулаад оны сүүлчээр бүрэн эрхийн хугацаа нь дуусах үеэр албан
тушаалаа өгөхгүй гэсэн юм. Түүнд нь дэлхийн олон нийт ба сөрөг хүчнийхэн
нь дургүйцэж байлаа. Хоёрдугаар сарын 18-нд цэргийнхэн Ерөнхийлөгчийн
ордонг дайран эзлээд Мамаду Танжуг барин нийслэлээс 20 км-ын зайтай
цэргийн горнизонд авчирчээ. Хунт тус орны Үндсэн хуулийг зогсоож,
нийслэл хөл хорио тогтоон улсын хилийг хаасан байснаа ням гаригийн 16
цагаас хоргийг зогсоож хилээ нээв.

2010-02-21

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж