Гал түймэр гарах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2016.10.09-нд нийтлэгдсэн

Гал түймэр гарах нь ихэсчээ

Цаг агаар хүйтэрч сэрүү унах болсноор сүүлийн өдрүүдэд ахуйн гал түймэр ихсэх хандлагатай болжээ.

Өмнөговь аймаг болон нийслэлийн Багануур дүүрэгт 1.5-9 насны гурван хүүхэд гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Гал түймрийн гол шалтгаан нь пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн хэрэглээ зэргээс үүдэн гарчээ. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь орхин, цоожилж үлдээснээс гал түймрийн аюулд хүүхэд өртөх эрсдэлийг бүрдүүлдэг байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж