Нийтийн тээвэр ухарсан уу, урагшилсан уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр ухарсан уу, урагшилсан уу?

Нээрээ автобус кондуктортой болсон байна лээ. Өчигдөр автобусанд суух шаардлага гараад Төв номын сангийн буудлаас 3-р хороолол хүрэх Зайсангийн автобусаар зорчилоо. Жолоочийн хажууд "Заа алив наашаа яваарай, алив мөнгө өгөх гэж байна уу, карт уншуулах гэж байна уу" гэсэн кондуктор угтана лээ. Одоохондоо ямар ч байсан мөнгө хийх хайрцаг нь байнаа. Гэхдээ мөдхөн тэр хайрцаг мулт татагдаж нөгөө кондукторын халаас түнтийх цаг ойртож буй нь харваас илт. Урд хаалгаар орж ирэх зорчигчид ойрд үзэгдээгүй кондукторыг хараад гайхасхийж зарим нь шууд мөнгөө өгч байгаа харагдсан. Харамсалтай нь тэр мөнгө нөгөө хайрцаг руу орохгүй юм. Ар араас нь шахах олон зорчигчийг зохицуулж байгаа царай гарган дүйвээн дунд зорчигчийн өгсөн мөнгийг гартаа атгасаар.

Ээ тун ч харамсалтай.Нийтийн тээврийн үйлчилгээ уг нь соёлжиж байсан юмсан. Хотын залуус маань соёлтой үйлчилгээнд суралцаж байсан юмсан. Зорчигчид урд хаалгаар цувран ордог, бие биенээ шахалгүй хүндэтгэлтэй ханддаг, олон хүний хараан дор автобусны мөнгө төлөхгүй явдаг туулайгүй болж, дунд хаалгаараа цувран бууж, сөрж зүтгэх соёлгүй нөхөр байхгүй болж байсан юмсан. Нийтийн тээврийг цахимжуулж, соёлтой болгосон, кондукторгүй болсны буруу юунд байсныг эсвэл би ойлгохгүй байна, эсвэл хотын шинэ дарга маань ойлгоогүй байх. Кондуктор нэмэгдээд юуг илүү болгов. Миний л харснаар бол кондуктор халааслах мөнгөө атгадаг болсон байна, урд хаалгаар цуварч ороод соёлтой үйлчлүүлээд сурч байсан зорчигчдыг "багтахгүй байна, мөнгөө өгөөд дунд хаалгаар ор" гээд явуулдаг болсон байна лээ. Уг нь зорчигч зөвхөн урд хаалгаар сууж, дунд хаалгаараа буудаг, бухимдалгүй үйлчлүүлээд сурч байсан юмсан. Харин одоо кондуктор урд хаалган дээр өөрөө "бөглөө" болж зогсчихоод хүмүүсийн мөнгийг авчихаад дунд хаалгаар ор гээд явуулдаг болж. Нөгөө эмх замбараагүй, соёлгүй үйлчилгээ рүүгээ эргээд оруулж байгаа юмуу даа. Кондуктортой автобус яван явсаар хойд, урд хаалгаараа хамаа замбараагүйгээр зүтгэдэг зорчигчидтой болно. Ингэхээр чинь урд хаалганы дэргэд нөгөө мөнгөний хайрцаг, цахим карт уншигч хэрэггүй болох бизээ." Аз жаргалтай хот" болно гэх мөрөөдөлтэйгөөр автобусандаа хэрэлдэж уралцаад яваад байж дээ.

Tuulkaa Tuul-ийн нүүр номын хуудаснаас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж