“48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын бүртгэл есдүгээр сарын 29-нд дууссан. Энэ жилийн наадамд нийт 28 баг оролцсоноос 18 баг бүтээлээ цагтаа авчирч, наадмын шалгаруулалтад оролцохоор болжээ. Гэхдээ нийт 28 баг үзэгчдийн нэрэмжит шагналын төлөө өрсөлдөх боломжтой юм. “48 цаг” бэсрэг кино наадмын киноны үзлэг энэ сарын 4, 5-нд "Icinema" кино театрт 16.00, 18.00 цагаас гарах гэнэ.
Харин “48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 7-ны 19.00 цагаас “Black box” театрт болно.
Бэсрэг кино наадамд тэргүүн байр эзэлсэн бүтээл нь “Filmapalooza-2017” буюу “48 цаг” олон улсын кино наадамд оролцож, наадмын дээд шагналыг хүртэнэ. Мѳн 2017 oны Каннын олон улсын кино наадмын бэсрэг киноны /Cannes Film Festival, Court Métrage/ буланд киногоо гаргах эрхийн эзэн болох боломжтой юм.
Ингээд энэ жилийн оролцогч багуудыг танилцуулж байна.
Group A
№ | Багийн нэр | Сугалсан төрөл зүйл |
1. | The Q project | Амралтын өдөр-Супер баатар |
2. | Дэгжин нүд | Хайр дурлал-Хошин шог |
3. | Scream team | Аймшиг-Нөхөрлөлийн тухай |
4. | Short’z | Хүчирхэг эмэгтэй-Цаг хугацаагаар аялах |
5. | Зэв | Мюзикл-Гэр бүлийн кино |
6. | Нуга амгалан | Эмгэнэлт инээдэм-Нууцлаг |
7. | Бид хэд | Драм-Амьтантай кино
|
8. | IMAX creative studio | Аян замын-Бие хамгаалах урлаг |
9. | “Өв” уран бүтээлийн нэгдэл | Фантаз-Спортын кино |
10. | Doubt | Инээдмийн эсвэл Детектив/цагдаатай |
11 | Намуун Зэт | Ш/У-ны уран зөгнөлт-Дайн/дайны эсрэг |
12 | Lightfilm | Дуугүй кино-Домог
|
13 | Mind | Эрийн цээнд хүрч буй эр-Адал явдалтай цуврал |
14 | Corvax | Тулаантай/ адал явдалт –Түүхэн эртний |
Group B
№ | Багийн нэр | Сугалсан төрөл зүйл |
1. | Аримун | Тулаантай/ адал явдалт –Түүхэн эртний |
2. | АМВ | Дуугүй кино-Домог |
3. | Citi-an | Эмгэнэлт инээдэм-Нууцлаг |
4. | Нэг | Эрийн цээнд хүрч буй эр-Адал явдалтай цуврал |
5. | Sky Pyramid | Драм-Амьтантай кино
|
6. | Имперсац | Фантаз-Спортын кино
|
7. | Сэтгэмж | Амралтын өдөр-Супер баатар |
8. | Атгасан гар | Хайр дурлал-Хошин шог |
9. | Мөсөн-Уул | Хүчирхэг эмэгтэй-Цаг хугацаагаар аялах |
10. | ISM | Ш/У-ны уран зөгнөлт-Дайн/дайны эсрэг |
11 | Имеральд | Инээдмийн эсвэл Детектив/цагдаатай |
12 | Schizoid Mongoloid | Аймшиг-Нөхөрлөлийн тухай кино |
13 | Монгүн | Аян замын-Бие хамгаалах урлаг |
14 | #Space | Мюзикл-Гэр бүлийн кино |
А.СҮРЭН