Сонгуулийн хуулийг “салгана” гэв

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг “салгана” гэв

УИХ-ын намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон. Ингэхдээ ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодрууллаа.

Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгууль тусдаа бие даасан хуультай явах нь зүйтэй. Мөн УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль бие даасан хуультай болно гэсэн үг. Тэгэхгүй бол олон зүйлийг нийлүүлснээс болж өөр өөр зохицуулалтаар явах ёстой асуудал маргаан болж хувирсан. Ойлгомжгүй хүндрэлтэй байдал бий болсон учраас Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж байгаа юм” гэлээ.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж