Д.Амартүвшин Ташкентын Гран Прид зодоглоно

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин Ташкентын Гран Прид зодоглоно

Жүдочид олимпийн дараах олон улсын  тэмцээнд оролцож эхэлжээ.

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин А.Дашдаваа /60 кг/, Г.Одбаяр /73 кг/, Г.Хэрлэн /66 кг/, Д.Алтансүх /66 кг/ нар өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Грозный хотод болсон Хусейн Исаевын нэрэмжит тэмцээнд оролцож, Д.Амартүвшин мөнгө, Д.Алтансүх хүрэл медаль хүртжээ.

Тэгвэл медаль хүртсэн хоёр тамирчин болох Д.Амартүвшин /60 кг/, Д.Алтансүх /66 кг/ нар үргэлжлүүлэн аравдугаар сарын 6-8-нд Узбекстаны нийслэл Ташкент хотод болох Гран При тэмцээнд оролцох аж.

Тэмцээнд 15 орны эрэгтэй 81, эмэгтэй 58, нийт 139 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж