Бэлдэц байхгүйн улмаас доголдоод байсан гадаад паспортын хэвлэлт хэвийн байдалд шилжсэн байна. Монгол Улсын иргэд гадны улсад зорчих эрхийн паспортын бэлдэцийг ХБНГУ-ын хэвлэлийн компани хариуцан ажилладаг. Гэтэл сүүлийн хоёр жилд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 70 мянгаар нэмэгдэж, гадаад паспортын хэвлэлд зориулсан төсөв хүрэлцэхээ больсон аж.
Төсөв шийдэгдэж, бэлдэцийг Герман улсад үргэлжлүүлэн захиалснаар ажил хэвийн явагдаж эхэлсэн байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллэснээр, гадаад паспортын бэлдэц хангалттай ирсэн тул яаралтай захиалгыг гурав хоногт, энгийн захиалгыг 7-14 хоногт багтаан хэвлэж буй ажээ.
Х.ТУУЛ