“Ногоон карт”-ын сугалааны бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

“Ногоон карт”-ын сугалааны бүртгэл эхэллээ

АНУ-ын ногоон картны сугалааны бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Уг бүртгэл ирэх 11 дүгээр сарын 7 хүртэл үргэлжилнэ.

Сугалаанд оролцохдоо өмнөх жилийн сугалааны гэрэл зураг эсвэл шаардлага хангаагүй зураг ашиглах гэх мэт үйлдэлд сугалааны бүртгэл хүчингүй болох гэнэ. Өмнөх жил АНУ-ын ногоон картны сугалаанд 144 хүн хожиж тус улсыг зорьж байсан нь түүний өмнөх жилийнхээс 41-р буурсан үзүүлэлт юм. Ийнхүү ногоон визний сугалаанд хожих иргэдийн тоо буурсан нь АНУ ногоон виз олгох иргэдийн хэмжээг цаанаасаа тодорхой хэмжээгээр бууруулсантай холбоотой. Сугалааны бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoliaservice.com хаянаар авч болох аж.

Х.ТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж