Таны нөүтбүүк эсвэл ухаалаг гар утсанд тань багтаамж ихтэй санах ой хэрэгтэй байгаа бол эсвэл ямар нэгэн чухал файлуудаа хадгалах диск карт хайж байгаа бол танд дуулгах таатай мэдээ байна.
SanDisk компани 1TB–ийн багтаамжтай SDXC карт бүтээж байгаа энэ. Энэ бол зөөврийн хард диск шиг багтаамжийг танд хурууны үзүүр шиг жижиг карт олгоно гэсэн үг юм. Үнэхээр гайхалтай.
Одоогоор хэдийд худалдаанд гаргах болон үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байна.
Т.МӨНХ