Өнгөрөгч Ням гаригт /2016.10.02/ реалити шоуны супер од Ким Кардашианыг Парис дахь зочид буудлын өрөөндөө байж байтал нүүрээ халхалсан, цагдаагийн хувцастай хоёр этгээд түүн рүү буу тулгасан байна. Тэрбээр бэртэж гэмтээгүй ч маш их цочирдсон хэмээн түүний төлөөлөгч Тресиокас CNN-д мэдээлсэн байна.
Ким Кардашиан одоогоор ээж, эгч, дүүсийн хамт Парисын загварын долоо хоногт оролцохоор тус хотод очоод байгаа аж. Яг энэ үеэр түүний нөхөр болох рэппер Канье Уэст Нью Йорк хотын Meadows фестивальд оролцож байсан бөгөөд тэрээр үзэгчдэд “яаралтай гэр бүлийн асуудал үүслээ” хэмээн гэнэт тайзнаасаа буужээ.
Эх сурвалж: CNN
Г.АНУДАРЬ