(Цуврал III)
Өнөөдрийн хувьд Хятад нь дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй орон юм. Тэр тусмаа энэ орны дэд бүтэц ямар их хурдтайгаар хөгжин өргөжиж байгааг төсөөлөх хүн ховор.
Ирэх 10 жилд тус улс 250 сая хүнийг шилжүүлэн суурьшуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь Индонезийн хүн амтай тэнцэх тооны хүн хотын иргэн болно гэсэн үг.
Энэ зорилгоо биелүүлэхийн тулд Хятад хэдэн зуун тэрбум ам.доллараар өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн нэлээд нь аль хэдийнэ дууссан бол одоо ид хэрэгжиж байгаа нь ч байна. Хятадын хэрэгжүүлж байгаа, өндөр өртөгтэй байгууламжуудаас танилцуулья. Эдгээр мега төсөл үнэхээр дэлхийг өөрчлөх байгууламжууд юм.
Сянцяба УЦС
Төслийн зардал: $6,3 тэрбум
Сянцяба гэх далант усан цахилгаан станцын хүчин чадал нь 6 448 МВт. Eсан сангийн хэмжээ нь 95,6 кв/км, усан цахилгаан станц далайн төвшнөөс 375 метрийн өндөрт байрлажээ. Хөх мөрний дагуу баригдсан эдгээр усан цахилгаан станцууд нь цахилгаан үйлдвэрлэхээс гадна усны тандасыг буулгах зорилготой.
Усан зангилаа нь хөлөг онгоцнуудыг өргөх лифтийн механизмтай. УЦС 2014 онд ашиглалтад оржээ.
Шинэ Торгон зам
Төслийн зардал: $6,5 тэрбум
Шинэ торгон зам нь Хятадаас ачаа тээврийг Европ руу чиглүүлсэн маршрут юм. Уг төсөлд Оросоор дамжсанТранссибирийн төмөр зам, Казахстанаар дамжсан бас нэг хэсэг багтаж байгаа. Еврo-Азийг холбосон хуурай энэ замд Иран, Энэтхэг, Мьянма, Таиланд, Пакистан, Непал, Афганистан, Малайзи, Азербайжан, Гүрж хамрагдана. Мөн Босфорын хоолой доогуурх хонгил зэрэг багтаж байгаа.
Шинэ Торгон зам ба далайн торгон замын маршрутын дагуух орнуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын санг 2014 онд байгуулжээ.
Силоду УЦС
Төслийн зардал: $6,76 тэрбум
Юньнань мужийн Жаотун дүүргийн Юншань аймгийн Силоду тосгоны ойролцоо усан цахилгаан станцын далан босчээ. Усан цахилгаан станц Силоду нь хүчин чадлаараа (13 860 МВт) дэлхийд гуравт ордог.
Вэньчант цогцолбор
Төслийн зардал: $12 тэрбум
Хайнань арлын зүүн хойд хэсэгт байрладаг Вэньчан гэх сансрын хөлөг хөөргөх цогцолбор нь Хятадын дөрөв дэх том төсөл юм. Шинэ талбай нь экваторын бүсэд ойр мөн таарамжтай булан тохой ихтэй зэргээс үүдэн баригдсан байна. Тяньжин хотоос сансрын хөлгийг зөөхөд хамгийн хямд зардалтай талбай болно. Таван жилийн турш баригдсан талбай одоо бараг бэлэн болжээ.
Түүнийг үндэсний сансрын станцын хэсгүүдийг тойрог замд гаргах болон саранд хийх нислэгүүдэд ашиглах юм. 2017 онд тэндээс "Чанъэ–5" автомат хөөрөн саран дээр буугаад эргэн ирэх юм.
Яншань боомт
Төслийн зардал: $12 тэрбум
Зүүн Хятадын Ханжоувань булангийн олтригт байрлах энэ гүнгий устай боомт нь Шанхай хотын боомтын нэг хэсэг юм. Яншань боомт ашиглалтад орсноор Шанхайн боомт нь дэлхийн том боомтуудын нэг боллоо. Энэ боомтод 2015 онд 36,5 сая контейнер буулгагджээ.
Харбин-Далянийн хурдан төмөр зам
Төслийн зардал: $14 тэрбум
Дэлхийн хамгийн анхны өндөр уулын хурдан зам 2012 онд нээгджээ. Энэ зам нь Харбин, Чанчунь,Шэньян, Далянийг холбожээ
Замын нийт урт нь 904 км ба галт тэрэгний хурд нь 350 км/цаг. Замын өргөн нь 1435 мм гэсэн европ стандарт ба цахилгааны гүйдэл нь 25 кВ.
Бээжин-Шанхайн өндөр хурдны төмөр зам
Төслийн зарлага: $35 тэрбум
Энэ өндөр хурдтай тээврийн хэрэгслийн замын урт нь 1318 км. Уг шугамаар Хятадын Бохайн буланг Хөх мөрний цутгалантай холбож өгөх бөгөөд зам баритыг 2008 онд эхлээд 2010 онд дуусгажээ. Уг замаар галт тэрэг 380 км/цагийн хурдтай явдаг.
Олон улсын Азийн сүлжээ
Төслийн үнэ: $43 тэрбум
Хятад энэ төсөлд оролцохоор шийдсэн байна. НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссын Азийн авто замын сүлжээг сайжруулах энэ төслийн замын нийт урт нь 150 мянган км юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР