Туркийн засгийн газрын төлөөлөгч Нуман Куртулмус өнгөрөгч долдугаар сард цэргийн эргэлт гарсантай холбоотой зарласан онц байдлыг дахин 90 хоногоор сунгахаар тус улсын засгийн газрын шийдвэрлэсэн талаар өнөөдөр мэдэгдлээ. Онц байдлын сунгасан хугацаа нь аравдугаар сарын 19-нөөс эхлэх аж.
Туркийн засгийн газар аюулгүйн алба, цэрэг цагдаагийн аппаратуудын хүчийг нэмснээс хойш 32000 гаруй хүнийг баривчлаад байгаа юм.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RT