Москва дахь Монголын ЭСЯ подвалдаа засвар хийжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

Москва дахь Монголын ЭСЯ подвалдаа засвар хийжээ

ОХУ дахь Монголын ЭСЯ байрныхаа подвалд засвар хийжээ. ЭСЯ-ны цахим хуудсанд мэдээлснээр Москва хотод үйл ажиллагаа явуулдаг А.Сарангэрэл захиралтай “Интермедика” компани засварыг гүйцэтгэж, 2016 оны есдүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгчээ.

Моксва дахь Монголын ЭСЯ 1956 онд энэ байранд орсноос хойш анх удаа хагас подвалдаа иж бүрэн засвар хийж агааржуулалтын системтэй болгон цахилгаан, сантехник, шал, хана, цонхыг шинэчилж байгаа нь энэ юм. Засварыг маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийсэн тус хамт олонд Элчин сайд Б.Дэлгэрмаа талархал илэрхийлэн цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж