БНХАУ-ын Бээжин хотноо эмэгтэй теннисчдийн дунд болдог “China Open” тэмцээн болж байна. 6 сая 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээн ганцаарчилсан болон хосын ангилалд болж байгаа билээ.
Тэмцээний эхний сенсаацийг эзэн орны тамирчин Пэн Шуай тариад байна. Тэрээр АНУ-ын Винус Уильямсыг 7:5, 6:1-ээр хожин хоёрдугаар тойрогт үлдлээ. Тус тэмцээнд зургаад эрэмбэлэгдэн тоглосон Винусийн хувьд уг тэмцээний хосын төрөлд өрсөлдөхгүй учраас “China Open”-ийг эхний тойргоос дуусгалаа. Пэн Шуай хоёрдугаар тойрогт Францын теннисчинтэй оноолт таарчээ.
Винус өнгөрсөн долоо хоногт Үхань хотноо болсон “Wuhan Open” тэмцээний шөвгийн 16-д ОХУ-ын С.Кузнецовад ялагдсан билээ. Энэ жил 36 настай нэрт теннисчний хувьд урд хөршид болж байгаа хоёр ч тэмцээнд амжилт муутай оролцлоо.
6 сая 200 ам.долларын шагналын сантай “China Open” тэмцээнд Германы А.Кербер, Польшийн А.Радваньска, Румыний С.Халеп, ОХУ-ын С.Кузнецова нарын шилдэг теннисчид өрсөлдөж байна. Тэмцээн аравдугаар сарын 9-нйи өдөр өндөрлөнө.
Ч.БОЛ