Усанд автдаг замуудыг засна

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

Усанд автдаг замуудыг засна

Хотын ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажлыг зохион байгуулахаар болжээ.

Уг ажлын хүрээнд орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлах юм байна.

Одоогоор ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтруулах, асфальт, бетон хучилтад гарсан эвдрэлд нөхөөс хийж эхэлжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж