Саудын Араб исламын цаг тооллоосоо татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

Саудын Араб исламын цаг тооллоосоо татгалзлаа

Саудын Араб нь 354 өдөр бухий исламын он цаг тооллыг ашиглахаа больж дэлхийн ихэнх улс орны хэрэглэдэг Грегорийн он цаг тооллыг ашиглахаар болсон байна.

Саудын Арабын хаан Салман

Энэхүү шийдвэрийг Салман хааны зарлигаар бизнесийн үйл ажиллагааг оновчтой явуулах үүднээс гаргасан байна.

Газрын тосноос гол орлогоо олж байсан тус улсын төсөв дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ унаж байгаагаас төсөв доголдоод байгаа юм. Тиймээс төсвөө тогтвортой байлгахын тулд томоохон арга хэмжээг аваад байна. Тухайлбал, амралт, баярын өдрүүдээр олгодог цалин болон төрийн албан хаагчдын цалинг хасахаар болсон аж. Мөн төрийн албан хаагчдын цалинг бууруулах бөгөөд жилийн өдөр 365 болж уртассан ч цалинг нэмэхгүй байхаар тогтжээ.

Эх сурвалж: RT

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж