Уламжлалт загвартай унадаг дугуйны хэв маягийг эвдсэн шинэ загварыг танилцуулжээ. Bird of Prey нэртэй энэхүү унадаг дугуйг Калифорнийн зохион бүтээгч John Aldridge хийжээ. Тэрээр 1991 оноос энэхүү бүтээл дээрээ ажилласан ч одоо л худалдаанд гаргах бүтээл болгож чаджээ.
Түүний бүтээлийн хамгийн гол давуу тал нь унадаг дугуйг унаж буй хүнд үйлчлэх дэлхийн татах хүчийг хамгийн бага байхаар тооцоолсонд байгаа гэнэ.
Үнэ нь харин чамгүй их буюу 8500 ам.доллар аж.
Т.МӨНХ