Намын бүлгүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдаж байна

УИХ-ын чуулган нээлтээ хийлээ. Яг одоо Төрийн ордны “Сүхбаатар” танхимд УИХ дахь МАН-ын бүлэг,  “Чингис” танхимд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулган болоод байнгын хороогоор хэлэлцэх асуудалтай холбогдуулж саналаа нэгтгэх аж.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулган болоод байнгын хороогоор Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн 2017 оны төсвийн төсөл УИХ-ын гишүүдийн анхаарлын төвд байна. Дээрх асуудалтай холбогдуулж намын бүлгүүд саналаа нэгтгэх аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж