Португалийн шигшээ багийн тамирчин, хөлбөмбөгийн “Реал” багийн довтлогч Криштиану Роналду Лиссабонд дөрвөн одтой зочид буудлаа нээлээ. Испанийн Marca сонины мэдээлснээр зочид буудлын нэр нь Peatana CR7. Дээд зэрэглэлийн энэ буудал нь 82 зочин хүлээн авах хүчин чадалтай.
“Амьдрал бол зөвхөн хөлбөмбөг биш. Мэдээж хөлбөмбөг бол миний тэмүүлэл, гэхдээ би ирээдүйнхээ тухай бодох хэрэгтэй” хэмээн хэлсэнийг сонин эшилсэн байна.
Энэ буудал алдартай хөлбөмбөгчийн хоёр дахь зочид буудал юм. Үүнээс өмнө Роналду өөрийн төрсөн хот болох Португалийн Мадейра арлын Фуншал хотноо нээж байсан. Хөлбөмбөгчний зочид буудлын хобби үүгээр дуусахгүй нь. Тэрбээр дараагийн буудлуудаа Испанийн Мадрид хотын Гран-Виа гудамжнаа болон Нью Йоркийн алдарт Таймс-Скверт нээх төлөвлөгөөтэй байгаа юм.
Мадридын “Реал” багийн довтлогч Кристиану Роналду өнгөрсөн наймдугаар сард УЕФА-гийн 2015-2016 оны Европын шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон билээ.
А.ШАРАВ