Баккинггам ордны цайлах ёс

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

Баккинггам ордны цайлах ёс

Их Британид цайлах ёсыг нарийн дэг жаягтай хийдэг бөгөөд та бидний мэдэх “Afternoon tea” буюу “Их Үдийн цай” гэх нэршил хэрхэн үүссэн талаар их үдийн цайг хэрхэн зооглодог талаар сонирхолтой баримт зөвлөгөөг Баккинггам ордны дэргэд орших Лондонгийн дээд зэрэглэлийн зочид буудлуудын нэг “The Goring”–ийн эзэн ноён Горинг түүний менежер ноён Стюарт Геддэс нар хүргэж байна.

Сонирхуулж хэлэхэд “The Goring” зочид буудал нь “Их үдийн цайлах” үйлчилгээгээрээ Английн хатан хааны таалалд нийцэн ихээр сайшаагддаг ажээ.

Их Британид “Afternoon Tea”–Их Үдийн цай, “High Tea”–Үдшийн цай, “Cream Tea”–Цөцгийтэй цай гэх гурван төрөл байдгаас “Afternoon Tea” нь хамгийн өргөнөөр хэрэглэгддэг.

“Afternoon Tea”–Их Үдийн цай – нь өдрийн хоол болон оройн хоолны хоорондох цайлах заншил юм. Их үдийн цайны үеэр төрөл бүрийн бялуу эсвэл Finger sandwich буюу хуруу сэндвичээр үйлчилдэг бөгөөд бялууг сэрээгээр, хуруу сэндвичийг харин гараараа идэхэд зориулж бэлтгэдэг ажээ.

“High Tea”–Үдшийн цай – нь харин оройн хоолыг орлуулах цайлах заншил бөгөөд “Afernoon Tea”–тэй олон хүмүүс андуурч ойлгодог.

“Cream tea”-Цөцгийтэй цай – нь scone гэх цайны боовыг цөцгий болон жимсний чанамалтай идэхийг хэлэх бөгөөд Cornish маягаар идэхдээ scone дээрээ эхлээд чанамалаа, дараа нь цөцгийгөө түрхэж идэхийг хэлэх ба Devanshire маягаар идэхдээ цөцгийгөө эхэлж түрхэн дээрээс нь чанамалаа түрхэхийг хэлдэг байна.

Цайны хандаа аль болох удаан бага багаар нэмж хандлах нь илүү үнэр амтыг мэдрүүлдэг бөгөөд ногоон цай, хар цай аль нь ч сүүтэй уухад тохиромжтой бөгөөд та бүйлсний сүү, тослогтой ба тослоггүй сүү, буурцагны сүү зэрэг олон төрлөөс сонголтоо хийх боломжтой.

Цайлах ёс нь ажил хэргийн чанартай байсан ч гэсэн албаны хувцаснаас зайлсхийж аль болох чөлөөт хирнээ дэгжин хувцаславал зохимжтой гэнэ.

Эх сурвалж: Vogue.com-оос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж