Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-наас зургаан сар хүрсэн хүүхдүүдийг улаанбурхны эсрэг вакцин хийнэ. Ийнхүү зургаан сартай хүүхдийн ванцинжуулалтыг орон нутагт Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймаг болон нийслэлийн есөн дүүргийн харьяа дүүргийн эмнэлгүүдэд хийх юм.
Өмнө нь улаанбурхны вакцинжуулалтын эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд хийдэг байсан бол өнгөрсөн жилээс улаанбурхны дэгдэлт гарсаны улмаас ийнхүү эрт хийж байгаа юм.
А.СҮРЭН