Оросын алдарт зохиолчдын зарим зохиолыг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасах хэрэгтэй хэмээн ОХУ-ын Боловсролын академийн ерөнхийлөгч Людмила Вербицкая мэдэгджээ. Тухайлбал, Лев Толстойн “Дайн ба энх” болон Фёдор Достоевскийн зарим зохиолыг тэр нэр дурдсан байна.
“Дунд сургуулийн хөтөлбөрөөс Лев Толстойн “Дайн ба энх”, Фёдор Достоевскийн зарим романыг хасах хэрэгтэй гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. Эдгээр зохиол бол гүн ухааны гэж хэлж болно, мөн янз бүрийн сэдвээр хэтэрхий их бодож эргэцүүлсэн байдаг. Эдгээр зүйлийн нарийн утгыг хүүхэд ухаж ойлгож чадахгүй” хэмээн Людмила Вербицкая хэлсэнийг хотын мэдээллийн “Москва” агентлаг мэдээндээ эш татжээ.
Эдгээр зохиолыг хасахаас гадна хүүхэд залуу үеийг ёс зүйн хүмүүжилд сургах шашны хичээлийг оруулах ёстой гэж тэр үзэж байгаагаа хэлжээ.
А.ШАРАВ