Монголд Титанозаврын хөлийн мөр олдлоо

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

Монголд Титанозаврын хөлийн мөр олдлоо

Титанозаврын хамгийн том мөрийг Монголын Өмнөговь аймгаас археологичид нээн илрүүлжээ.

Хөлийн мөр нас биед гүйцсэн титоназаврых байсан бөгөөд манай дэлхий дээр ойролцоогоор 80 сая жилийн өмнө амьдарч байжээ. Энэхүү гайхалтай түүх дурсгалын эд мөрийг Монгол, Японы эрдэмтэд хамтран нээн илрүүлжээ.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Японы Окояама Шинжлэх Ухааны Сургуультай олон удаа хамтран ажилласан бөгөөд сүүлийн жилүүдэд Монголд үлэг гүрвэлийн хөлийн мөр ихээр олдох болсон ба энэ удаагийнх нь Титанозаврын хөлийн мөрийг олсноор хамгийн том нээлт болоод байгаа аж. Окояама Их Сургуулийн олон нийтэд мэдээлснээр тус үлэг гүрвэлийн хөлийн мөрийн урт нь савартайгаа нийлээд нэг метр орчим байжээ.

Эрдэмтэд дээрх хөлийн мөр нь олон зууны турш усталгүйгээр хадгалагдсанд ихэд гайхсан байна. Титанозаврын нь ихэвчлэн 30 метр урт, 20 метр өндөр байдаг аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: COUNCILCHRONICLE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж