Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг тоглоно

Д.Нацагдоржийн нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойн баяр ирэх арваннэгдүгээр сард тохиож байна. Тиймээс тус театрын уран бүтээлчид Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, УДЭТ-ын 85 жилийн ойд зориулан их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг ирэх сарын 4-нд тайзнаа тоглохоор болжээ.

“Жаргаагүй нар” хэмээх шинэ уран бүтээлийн  зохиолчоор Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар нь Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин нар ажиллаж байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж