Санкт Петербург хотын төв хэсэг болох Спас-на-Крови сүм болон Оросын музейн дэргэдэх зам дээр “Анхаар, покемоны ангууч” гэсэн замын тэмдэглэгээ нэмэгдсэн байна.
"Энэ тэмдэглэгээг Москвад ч гэсэн тавих хэрэгтэй” хэмээн оросын олон нийтийн сүлжээн дэх “Покемон-го: Орос даяар марш” нэртэй группийнхэн бичиж байгаа аж.
Өнгөрсөн долдугаар сард нээлтээ хийсэн Покемон-го тоглоом эдүгээ дэлхийн олон оронд тархан, сонирхон тоглогчдын тоо өдөрт 30 сая даваад байгаа билээ. Покемон хэмээх мангасыг барих даалгавар бүхий энэ тоглоомыг зарим орон тоглохыг хориглоод байгаа юм. Учир нь, гар утсан дахь газрын зураг дээр байгаа мангасаа олохоор улайрч байгаад машинд мөргүүлэх, унах зэрэг тохиолдол бишгүй гарч байгаа юм.
“Nintendo” компанийн гаргасан энэ тоглоом нь технологийн дэвшлийн ачаар бодит ертөнцийг виртуал тоглоомтой холбосноороо онцлог.
А.ШАРАВ