Элхаан-Том Х | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Элхаан-Том Х

Нар
агаар хоёрыг шүтэн барилдуулсан Элхаант Блог улсын эрхэт эзэн хаан нь
Элхаан, улс орны баруун хязгаарыг сахигч. 2009 ону 8 сарын 11-нэй улаан
тэргэл өдрөө Гого гүрний баруун түмний Эл суудалд залран зарлиг юугаан
сүюжүхүй. Түүнээс хойш ус гол түмэнтээ урсан одож, наран саран 240
гарантаа ээлжлэн мандаж, блогийн нүүр хэдэнтээ солигдон, сүюгүр үг
зургааг айлджухуй. 

Маний үзэхээр Илхаан, Элхаан хэмээх нь анх Хөх Түргийн үндсийг
тавигч Буман /Түмэн ч гэх нь бий/ Их Нируны орыг эзлэн суухдаа өөрийгөө
нэрийдсэн цол, хожим Мөнх хааны Персийг
тохинуулахаар илгээсэн дүү Үлэгү /Илүү/ хийгээд түүний удмынхан Персийг
хаанчлахдаа болон улсаан нэрийдэхдээ хэрэглэж асан нэр цол байжухуй.
Рашид өвөөгийн хэлэхээр Хубилай сэцэн Ариг бөх дүү юүгээн ялсны хойно
Үлэгү дүүдээ уг цолыг сүюсэн гэнэлээ. Утгыг нь  Их хаанаас ялгахын
төлөөнөө өгтсөн,  захирагдагч буюу 2-р зэргийн хаан хэмээжүхүй. Уг үгийг
судлаач Эрдэнэ
элчин, илгээх гэх үгстэй харгуулаад, тэнгэрээс заяагдсан бус илээр
сонгогдон томилогдсон хаан
лугаа хэмээсэн байдаг. Одоо бол Азар нэр усанд нэлээн тааралдах амуй.

Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж