“Хасумегастарс”, Сэлэнгийн волейболчид аваргын цомыг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

“Хасумегастарс”, Сэлэнгийн волейболчид аваргын цомыг өргөлөө

Монголын волейболын холбооноос “Гоё кап” залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгууллаа. Уг тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй найман баг өрсөлдөж, өчигдөр/2016.10.03/ медалийн эзэд тодорлоо.

“Гоё кап” тэмцээний хаалтын ажиллагаанд МВХ-ны Удирдах Зөвлөлийн тэргүүлэгчид Я.Самбууням, Ц,Ганзориг, Б.Намнандорж болон Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч Д.Халзан багш оролцсон юм.

Долоо хоног үргэлжлэн явагдсан "ГОЁ КАП" УАШТ-д эрэгтэй багуудаас “Хасумегастарс, эмэгтэй багуудаас Сэлэнгэ аймгийн баг аваргын цомыг өргөлөө.

ДҮН:

ЭРЭГТЭЙ:

  • Алтан медаль: ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, ОУХМ Д.Солонго, СМ М.Мөнхсайхан туслах дасгалжуулагчтай, СМ Э.Алтангэрэл ахлагчтай Хасумегаватт ХХК-ний Хасумегастарс
  • Мөнгөн медаль: н.Даринчулуун дасгалжуулагчтай, Энхмөрөн ахлагчтай ДЦС-IV ТӨХК-ний Эрчим баг
  • Хүрэл медаль: СМ А.Мөнхбаяр дасгалжуулагчтай Г.Ган-Очир ахлагчтай Алтай Трест ХХК-ний Алтайн барс баг

ЭМЭГТЭЙ:

  • Алтан медаль: О.Наранбаатар дасгалжуулагчтай Г.Гандолгор ахлагчтай Сэлэнгэ аймаг
  • Мөнгөн медаль: н.Майцэцэг дасгалжуулагчтай, н.Мөнх-Од туслах дасгалжуулагтай Т.Ундармаа ахлагчтай ХХЕГ Xилчин баг
  • Хүрэл медаль: ОУХМ Г.Баярсайхан дасгалжуулагчтай Д.Отгонцэцэг ахлагтай Сүхбаатар аймаг

ШИЛДГҮҮД:

  • Давуулагч: Сүхбаатар аймаг Б.Цолмон, Алтайн барс Б.Анхбаяр
  • Хамгаалагч: Хилчин Б.Бямбагарав, Зүүн хараа И.Батбаяр
  • Холбогч: Сэлэнгэ Г.Гандолгор, Хасумегастарс Э.Төрмандах
  • Хаагч: Хилчин А.Осгонтамир,Хасумегастарс Ж.Батжаргал
  • Довтлогч: Сэлэнгэ Д.Эрдэнэбулган,Хасумегастарс А.Базаргүр
  • Тэгш тоглогч: Сэлэнгэ Г.Энхнаран, Эрчим З.Цэнд-Аюуш
  • Дасгалжуулагч: Сэлэнгэ аймаг О.Наранбаатар, Хасумегастарс ОУХМ Л.Баатархүрээ нар шалгарлаа.

Шилдэг холбогч: Сэлэнгэ Г.Гандолгор, Хасумегастарс Э.Төрмандах

Шилдэг довтлогч: Д.Эрдэнэбулган /Сэлэнгэ/, А.Базаргүр /Хасумегастарс //

Шилдэг тэгш тоглогч:  Г.Энхнаран /Сэлэнгэ/, З.Цэнд-Аюуш /Эрчим /

Шилдэг давуулагч: Б.Цолмон/Сүхбаатар аймаг/, Б.Анхбаяр /Алтайн барс/

Шилдэг дасгалжуулагч: О.Наранбаатар /Сэлэнгэ аймаг/, ОУХМ Л.Баатархүрээ /Хасумегастарс //

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж