2016 оны Нобелийн шагналтнууд энэ долоо хоногт тодрох юм. Хамгийн түрүүнд анагаах ухааны салбарын шагналтнуудыг зарладаг уламжлалтай. Харин баасан гаригт Энхтайвны шагналтныг нэрлэх юм. Энхтайваны шагналын төлөө 376 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 148 нь олон нийтийн болон олон улсын байгууллага. Энэ жил Шведийн Шинжлэх ухааны академи Утга зохиолын салбарын шагналтныг нэлээд хожуу буюу аравдугаар сарын 13-нд нэрлэхээр товложээ.
2016 оны Нобелийн шагналын хэмжээ найман сая швед крон буюу 932 мянган ам.доллар байх аж.
Х.ХАС