УИХ-ын даргыг эзгүйчлэв үү?

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргыг эзгүйчлэв үү?

УИХ-ын намрын чуулганыг өчигдөр нээж, УИХ-ын гишүүд ажилдаа орсон ч өнөөдөр зарлагдсан хоёр Байнгын хорооны хуралдаан арай хийн ирцэндээ хүрч хуралдсан бол нэг дэд хорооны хуралдаан ирц бүрдэхгүйгээс хойшиллоо.

УИХ-ын даргыг орон нутагт ажиллахаар Улаанбаатар хотоос мордонгуут энэ үйлдэл болсон учраас УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд намынхаа даргыг эзгүйчлэв үү гэх хардлагыг ч төрүүлээд байна.

2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар 65 суудлыг парламентад авсан. Үндсэндээ сөрөг хүчний оролцоогүйгээр байнгын хороо, дэд хороо, чуулганы хуралдааны ирцийг дангаараа бүрдүүлэх боломж нь бүрэн юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж