Харилцагчийн гомдлыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

Харилцагчийн гомдлыг шалгаж байна

"Хаан банк"-ны харилцагч Д.Анхбаяр данснаас нь хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ. Түүний дансанд өчигдөр /2016.10.03/ 15:49 цагт хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа зарлага хэлбэрээр гарчээ. Хоёр сая төгрөгийн зарлага хаашаа, яаж гарсан шилжсэн талаар харилцагч Д.Анхбаяр Хаан банкинд өөрийн биеэр хандсан ч банкныхан “Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Бид шийдэж мэдэхгүй учир цагдаад ханд” гэсэн хариулт өгсөн тул ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. Эзэн нь олдохгүй энэ хэргийн асуудлаар Д.Анхбаяр хууль хяналтын байгууллагад хандаад байгаа гэнэ.

Сая гаруй харилцагчтай олон түмний олноороо үйлчлүүлдэг Хаан банкны талаарх мэдээлэл олон хүнд эргэлзээ төрүүлж эхэлжээ. Тиймээс бид тус банкны олон нийттэй харилцах албанд хандаж албан ёсны хариу хүссэн юм.

-Харилцагч Д.Анхбаяр манайд гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгаж байгаа.

-Д.Анхбаяр өөрийн твиттертээ “Хаан” банк манайд хамаагүй гэж хэлсэн гэж жиргэсэн байна. Үнэхээр тийм хариулт өгсөн юм уу?

-Хэн гэдэг ажилтан тийм хариулт өгснийг бид мэдэхгүй байна. Харилцагч бухимдалтай байгаа нь үнэн. Гомдлыг барагдуулахын тулд бид нарийн шалгалт явуулж байгаа. Шалгахгүйгээр шууд гомдол барагдуулна гэж байхгүй шүү дээ.

-Урьд өмнө нь үүнтэй адил гомдол гарч байв уу?

-Үгүй, гарч байгаагүй гэсэн хариулт өглөө.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж