Ноцтой асуудлаа нуухын тулд чуулган завсарлуулах уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

Ноцтой асуудлаа нуухын тулд чуулган завсарлуулах уу?

Ердөө хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 3-нд нээлтээ хийсэн УИХ-ын намрын чуулганыг түр хугацаагаар завсарлуулах болсон нь эрх баригчдын хувьд ноцтой, “но”-той асуудлаа орон нутгийн сонгуулийн өмнө дэлгэж, оноо алдахгүй байхын тулд хийж буй алхам гэнэ.

УИХ-д өргөн баригдсан 2017 оны төсөв, түүнтэй холбогдох хуулийн төслүүдэд ард түмний зэвүү, дургүйг зэрэг хүргэсэн заалтууд олон байгаа нь орон нутгийн сонгуулиар оноо алдана гэж эмээсэн үйлдэл бололтой.

Тухайлбал, хүүхдийн мөнгийг амьжиргааны төвшингөөр нь ялгаж нийт хүүхдийн 60 хувьд бэлнээр олгох бол оюутны 70 мянган төгрөгийг зогсоохоор байгаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт өөрчлөлт оруулахдаа зөвхөн дөрвөн төрлийн салбарт хамаарах аж ахуйн нэгжийн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй тохиолдолд 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээр заасан зэрэг нь үйлдвэрлэгчдээ ялгаварласан хэрэг болж бууж мэдэхээр байгаа. Энэ мэтчлэн олон асуудлаас болж эрх баригчид нээлтээ хийгээд удаагүй байгаа намрын чуулганаа завсарлуулахаар болжээ.

Олдохоороо өлдөнө гэдэл энэ байхдаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж