Нийслэлд 158 тендер зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Нийслэлд 158 тендер зарлажээ

Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэх шийдвэрийг оны эхэнд гаргасан. Бүх тендерийг хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлаж, дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажлаа эхлүүлэхээр даалгавар өгсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд энэ жил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн 252 ажлын 158-ынх нь тендерийг  зарлаад байгаа ажээ. Хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн боловч тендер ийг нь зарлаагүйгээс хүлээгдэж байгаа ажил цөөнгүй гэнэ. Мөн төсвийг нь зохиогоогүй, газрын асуудал нь шийдэгдээгүйгээс ажлаа эхлээгүй тохиолдол ч бий гэнэ. Тиймээс хотын мээр бүтээн байгуулалтын ажлуудыг яаравчлан цэгцлэхийг үүрэг болгосон байна. Өчигдөр болсон шуурхай зөвлөгөөн дээр тендер зарлан гүйцэтгэж буй ажлын чанарыг сайжруулах талаар ч мөн сануулсан юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж