Италийн “Интер” клубын довтлогч Мауро Икарди Милан хотын багтай гэрээгээ сунгахад тун ойрхон байгаа ажээ.
“Бид яг хэзээ гэрээ сунгахыг хэлж мэдэхгүй байна. Харин гэрээ сунгах асуудал шийдэгдсэн. Бид сэтгэл хангалуун байгаа” хэмээн түүний эхнэр болон агент нь мэдэгджээ. Икарди “Интер”-тэй 2019 он хүртэл гэрээтэй байгаа. Тэрбээр энэ улиралд Италийн Сери А лигт 7 тоглолтод оролцож, 6 гоол оруулчихаад байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: http://mminfo.mn