Ажлын хэсгийн хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн хуралдаан болов

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр /2016.10.05/ хуралдлаа.

Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульчдын холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

уралдаанаар ажлын дэд хэсгээс танилцуулсан болон холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг хэлэлцсэн юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж