АНУ, Ливийн төлөөлөгчид уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

АНУ, Ливийн төлөөлөгчид уулзлаа

АНУ-ын тусгай төлөөлөгчид Ливийн удирдагч Муаммар Каддафигийн засгийн газрын төлөөлөгчидтэй өнгөрсөн амралтын өдрүүдээр уулзаж, ноён Каддафийг байр сууриа тавьж өгөхийг шаарджээ. Уулзалт өнгөрсөн бямба гаригт Тунист болсон ба АНУ-ын талаас гурван төлөөлөгч, Каддафигийн засгийн газраас дөрвөн төлөөлөгч оролцсон байна.

АНУ-ын гол зорилго нь Каддафийг албан тушаалаас нь буулгах явдал бөгөөд энэ удаагийн уулзалт ямар нэг тохиролцоо, зөвшилцлийн шинж агуулаагүй байна. АНУ-ын төлөөлөгчид Ливийн сөрөг хүчин болох Үндэсний шилжилтийн зөвлөлийг Ливийн улс төр төдийгүй иргэдэд нөлөөлөгч, тэднийг хөдөлгөгч хамгийн гол хүч хэмээн онцлон тэмдэглэжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж