Өнгөрсөн жил Монголын хөлбөмбөгийн холбооны санаачлагаар орой үдшийн цагаар цэнгэлдэхээ ашиглах, үзэгчдийг татах, цаг агаарын таатай нөхцөлд том тэмцээн, уралдаанаа явуулах үүднээс хамгийн чухал нэн тулгамдаад байсан гэрэлтүүлгийн асуудлыг шийдүүлэхээр Олон улсын хөлбөмбөгийн холбоонд хандсан билээ.
"Гэрэлтүүлгийн төсөл"-ийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо дэмжсэний үр дүнд Монголын хөлбөмбөгийн холбооны Цэнгэлдэх хүрээлэн гэрэлтэй болж, оройн цагаар цэнгэлдэхийг ашиглах бүрэн боломж бүрдлээ.
Аравдугаар сарын 09-нд буюу ирэх ням гаригт "Хүрхрээ" үндэсний дээд лигийн хаалтын үйл ажиллагаа 18:00 цагаас болно. Энэ үеэр МХБХ-ны талбайн гэрэлтүүлгийн нээлт болж, хөлбөмбөгийн цэнгэлдэх гэрлээ асаана.
Б.ЭНХ