Япончууд дараалалд зогсохдоо ядрахааргүй болжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

Япончууд дараалалд зогсохдоо ядрахааргүй болжээ

Японы Ниссан компани автоматаар “оочерлодог” сандлыг зохион бүтээжээ. Ингэснээр хүмүүс урт дараалал үүсгэн хөлөө өвтгөж зогсох шаардлагагүй болох бөгөөд автоматаар хөдөлдөг сандал дээр суун тав тухтай байдлаар “оочерлох” боломжийг бүрдүүлжээ.

Дээрх сандлыг зохион бүтээх болсон шалтгаан нь Токио хотын олонд алдартай ресторануудын хоолыг зооглох гэж хүмүүс маш урт дараалал үүсгэн заримдаа бүр хэдэн цагаар ч зогсох шаардлага гардаг аж. Токиод нийт 160.000 рестарон, зоогийн газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оройн хоолны цагаар ачаалал нь дээд цэгтээ хүрдэг аж.

Г.Анударь

Эх сурвалж: Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж