Түвдийг чөлөөлсний 60 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Түвдийг чөлөөлсний 60 жилийн ой тохиож байна

Түвдийг тайван замаар чөлөөлсний 60 жилийн ой долдугаар сарын 19 буюу өнөөдөр тохиож, нийслэл Лхас хотод ойг угтсан ёслолын арга хэмжээ болж байна. Хятадын Ардын төв засгийн газар, Түвдийн орон нутгийн захиргааны хооронд тайван замаар Түвдийг чөлөөлөх тухай гэрээнд талууд 1951 оны тавдугаар сарын 23-ны өдөр Бээжин хотод гарын үсэг зуржээ. Ойн арга хэмжээний үеэр Хятадын Дэд Ерөнхийлөгч Ши Жинпинээр ахлуулсан 60 хүний бүрэлдэхүүнтэй засгийн газрын төлөөлөгчид Түвдийн нийслэлд хүрэлцэн ирж, Түвдийн удирдлагуудтай уулзаж, хэтийн хандлагыг тодорхойлжээ. Тухайлбал,

  • Ши Жинпин Түвдийн хөгжлийг хурдасгахаа амлав
  • Хятадын Дэд Ерөнхийлөгч Ши Жинпин Түвдэд нийгмийн тогтвортой байдлыг бий болгож, Далай Ламаар удирдуулсан салан тусгаарлагчдын эсрэг тэмцэж, Түвд иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх болно хэмээн мэдэгджээ. 
  • Засгийн газрын төлөөлөгчид Түвдийг чөлөөлсний 60 жилийн ойд оролцов
  • Ши Жинпинийн ахалсан засгийн газрын төлөөлөгчид Түвдийг тайван замаар чөлөөлсний 60 жилийн ойд зориулсан гала тоглолт, баярын арга хэмжээнд оролцжээ. 
  • Ши Жинпин Түвдийн Их сургуулиар зочлов
  • Арга хэмжээний хүрээнд ноён Ши Жинпин Түвдийн баруун өмнөд хэсэгт оршдог их сургуулиар зочлон, судалгаа шинжилгээний лабораториудтай танилцаж, оюутнуудтай уулзжээ. Тус сургуулийн оюутнууд засгийн газрын төлөөлөгчдийг үндэснийхээ хувцастай угтан авчээ. 
  • Дэд Ерөнхийлөгч Түвдийн удирдлагуудтай уулзжээ
  • Ноён Ши Жинпин Түвдийн хоёр удирдагчийн гэрт зочилж, тэдэнд хандаж шинэ Түвдийг бүтээн байгуулахыг уриалсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж