Эрсдэлээс хамгаалахыг сургана

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

Эрсдэлээс хамгаалахыг сургана

Санхүүгийн зохицуулах хороо Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Азийн бичил даатгалын зах зээлийн зохицуулалтын тогтолцоог дэмжих хөтөлбөр болон Монре даатгал ХХК-тай хамтран “Монгол Улсад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд чиглэсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан эрсдэлээс хамгаалах арга замууд” сэдэвт семинарыг маргааш Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү семинараар хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэх, ялангуяа бичил санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор даатгалын зуучлагчдын төрлийг өргөжүүлэх талаар хэлэлцэж, туршлага солилцох боломжийг төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд олгох юм. Мөн тус семинар нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эрсэлийг удирдах боломжуудыг нээн илрүүлэхийг зорих бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн удирдах ажилтнууд засгийн газраас хүртээмжтэй даатгалыг дэмжих талаар баримталж байгаа бодлого, цаашдын боломжийн талаар танилцуулж, санал солилцоно.

Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагуудаас гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүжилт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөллүүд оролцох юм.

Х.ТУУЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж