“48 цаг”-ын кинонууд “I Сinema” театрын дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

“48 цаг”-ын кинонууд “I Сinema” театрын дэлгэцнээ

“48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын 28 цоо шинэ кинонууд энэ сарын 4, 5-нд “I cinema” кино театрын дэлгэцнээ гарч эхэлнэ.

Долоо дахь жиллээ зохион байгуулж буй уг наадамд нийт 28 баг оролцсоноос 18 баг бүтээлээ цагтаа авчирч, наадмын шалгаруулалтад оролцохоор болжээ. Гэхдээ нийт 28 баг үзэгчдийн нэрэмжит шагналын төлөө өрсөлдөх боломжтой юм.

Харин “48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 7-ны 19.00 цагаас “Black box” театрт болно.

Ингээд “48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын үзлэгийн хуваарийг танилцуулж байна.

А Групп – Аравдугаар сарын 4-нд 16:00
Аравдугаар сарын 5-нд 18:00

Б Групп – Аравдугаар сарын 4-нд 18:00
Аравдугаар сарын 5-нд 16:00

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж