БНХАУ-ын Бээжин хотноо болж буй эмэгтэй теннисчдийн “China Open” тэмцээний гуравдугаар тойрогт өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч байна. 6 сая 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан төрлийн шөвгийн 16-д Польшийн Агнешка Радваньска, Данийн К.Возняцки нарын шилдэг теннисчид тоглохоор оноолт таарчээ. А.Радваньска тус тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглож байгаа. Тэгвэл Возняцки эхний тойрогт ОХУ-ын Е.Макарова, Италийн Р.Винчи нарын шилдгүүдийг хожин гуравдугаар тойрогт үлдсэн юм.
Одоогоор шөвгийн 16-д Испанийн Г.Мугуруза, Чехийн П.Квитова, Румыны С.Халеп, ОХУ-ын С.Кузнецова нарын шилдгүүд үлдээд байна. Өнөөдөр хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд болж, шилдэг 16 теннисчин бүрэн тодрох юм.
Тэмцээн аравдугаар сарын 9-ний өдөр өндөрлөнө.
Ч.БОЛ