Яамдын ТНБ-ийн дарга нарыг өнөөдөр томилох уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

Яамдын ТНБ-ийн дарга нарыг өнөөдөр томилох уу?

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар гурван ч яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох мэдээлэл байна.

Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу өнгөрсөн есдүгээр сарын 27-28-нд Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын, Увс, Хэнтий аймгийн Тамгын газрын даргыг тодруулах сонгон шалгаруулалт зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөн. Эдгээрээс хамгийн өндөр оноо авсан Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд томилуулахаар, мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус, тус томилуулахаар Төрийн албаны зөвлөлөөс нэрийг нь Засгийн газарт хүргүүлсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж