УИХ-ын намрын чуулганыг түр завсарлуулах чиглэлийг УИХ барьж байгаа аж. Маргааш УИХ-ын чуулганыг хуралдуулаад завсарлуулах болж байна гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ. УИХ-ын намрын чуулганы түр завсарлагын хугацаа орон нутгийн сонгууль дуустал үргэлжлэх аж.
Орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 19-нд болно.
УИХ-ын чуулганыг түр завсарласан цаг хугацааг ашиглаж УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчлах юм байна.
Г.ДАРЬ