
сүүлд гэхэд топ модель, мөнхийн залуу хатагтай хэмээн нэрлэгддэг
Э.Одгэрэл “Татар ажиллагаа” уран сайхны кинонд нарийн бичгийн дүр
бүтээж, шуугиулсан. Түүнд кинонд тоглох таалагдсан бололтой. Учир нь энэ
удаад топ модель Э.Одгэрэл олон ангит кинонд тоглож байгаа гэнэ.
“Сонголт” хэмээх олон ангит кино хийсэн “SBN” телевизийн ээлжит шинэ
бүтээл болох “Гэр” олон ангит уран сайхны кинонд топ модель Э.Одгэрэл,
Д.Пүрэвсүрэн, жүжигчин О.Энхтуул нар тоглосон байна. “Гэр” олон ангит
кинонд гурван найз бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд кино зураг авалт хэдийнэ
эхэлсэн гэнэ. Кино ирэх наймдугаар сарын 26-наас эхлэн “SBN” телевизээр
үдэш бүр гарах юм байна.