ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлууд солигджээ

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлууд солигджээ

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний холбоод дулааны цахилгаан станцуудын хувьчлал, эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн удирдлагыг намын харьяаллаар халж, сольж буйг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.


ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУД СОЛИГДЖЭЭ

Монгол Улсад эрчим хүчний салбарын төрийн өмчит 18 компани байдгаас өнөөдрийн байдлаар 14 компанийн гүйцэтгэх захирлууд улс төрийн шалтгаанаар халагдаж, солигдсон байна. Гэхдээ шинээр томилогдон ирсэн дарга нарын зарим нь мэргэжлийн бус хүмүүс гэдгийг үйлдвэрчний эвлэлийн гишүүд онцоллоо.

Тиймээс эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн захирлуудыг  намын харьяаллаар халж, сэлгэхгүй байхыг Эрчим хүчний яамнаасаа хүслээ. Мөн ажлаасаа халагдсан дарга нарт Хөдөлмөрийн тухай хууль, салбарын хамтын хэлэлцээрт заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж олгож, ажлын байраар ханган эрх ашгийг нь хамгаалахыг шаардсан юм. 


ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ШАЛГАНА

Тогтвортой ажиллаж буй дээрх үйлдвэрүүд хувьчлагдвал тэнд ажилладаг ажиллагсдын ажлын байр ганхаж, эрх ашиг нь зөрчигдөнө гэж үйлдвэрчний эвлэлүүд тайлбарлаж буй юм. Жишээлбэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1300 ажилчныг сул зогсолтод хамруулсан ч, тэдэнд сул зогсолтын цалин өгөхөө болиод удсан гэлээ. Засгийн газар үйлдвэрчний эвлэлийн хорооноос тавьсан шаардлагын дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессын гэрээний хувьчлалыг шалгахаар болж, ажлын хэсэг байгуулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж