ИУ бүлэглэлийн удирдагч Абу Бакир Аль Багдадиг хордуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.04-нд нийтлэгдсэн

ИУ бүлэглэлийн удирдагч Абу Бакир Аль Багдадиг хордуулжээ

ИУ бүлэглэлийн удирдагч Абу Бакир Аль Багдадигийн хоолонд хор хийснээс түүний биеийн байдал огцом муудсан байна. Абу Бакир болон бусад террорист бүлэглэлийн гурван коммандлагчид өгсөн хоолыг Иракийн хойд хэсэгт орших Be'aaj дүүрэгт бэлтгэсэн нь тогтоогдсон аж.

ИУ бүлэглэлийн удирдагч Абу Бакир Аль Багдади

Иракийн мэдээллийн агентлагт WAA-д эх сурвалжийн мэдээлснээр дээрх дөрвөн удирдагч  маш хүчтэй хордсон бөгөөд тэднийг нэр нь тодорхойгүй газарт аваачин эмчилж байгаа аж. Мөн ИУ бүлэглэл хэргийн эзнийг эрчимтэй хайж байгаа аж.

Абу Бакир Аль Багдади нь Аль Кайдаас салж өөрийн ИУ бүлэглэлийн байгуулсан бөгөөд энэ бүлэглэл нь дэлхий дээрх хамгийн хүчтэй, хөрөнгөтэй жихадист гэмт хэргийн бүлэглэл юм. Түүний удирдлага дор ИУ бүлэглэл нь 2013 онд Сирид цэргийн нөлөөгөө өргөжүүлж, Иракийн Суннитын Арабуудыг ихэнхийг эзлэн түрэмгийлэхийн сацуу Ойрхи Дорнод, Европ дахь мянга мянган гэм зэмгүй хүмүүсийг олноор нь хөнөөсөн гэх мэт дэлхий нийтийг цочроосон гэмт хэргийг үйлдсэн юм.

2011 оны аравдугаар сард АНУ Абу Бакир Аль Багдадиг албан ёсоор алан хядагч болохыг зарласан бөгөөд түүнийг баривчилсан, устгасан, эсвэл түүнийг талаарх мэдээллийг өгсөн хүнд 10 сая долларын шагналыг амлаж байсан аж.

 Эх сурвалж: Dailymail.co.uk

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж