Тариалан эрхлэлтийг дэмжих сан тариаланчдын ургуулж, тарьсан сайн чанарын улаан буудайг нэг тонныг нь 560 мянган төгрөгөөр худалдан авахаар болжээ. Гэхдээ улаан буудайн чанарыг 2,3,4 дүгээр зэргийн гэж ангилан чанараас нь хамаарч 540, 520 мянга гэх зэргээр үнэлж авах аж. Мөн улсын төсөв алдагдалтай гарч, гадаадад төлөх өрийн хугацаа ойртсон, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан ийм үед тариаланчдад шууд тэр доор нь улаан буудай борлуулсан мөнгийг нь 100 хувь олгох боломжгүй хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тодотгожээ. Өөрөөр хэлбэл улаан буудайгаа ТЭДС-д худалдсан тариаланчдад мөнгийг нь эхлээд 40 хувь , дараа нь 30,30 хувиар хувааж олгох юм. Мөн өнгөрсөн хавар ТЭДС-аас трактор, шатахуун, буудайн үр зээлээр авсан иргэд тарьсан буудайгаа өрөндөө өгч болно.
Д.УУДАМ